![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Ши Жиньпин 3-ны өдөр Ардын их хурлын ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна.
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Орос улс идэвхтэй дэмжлэг үзүүлсэнд Ши Жиньпин талархал илэрхийллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Орос дэлхийн хоёрдугаар дайнд тус бүр Азийн болон Европын дайны гол талбар байсан бөгөөд дайны эцсийн ялалтыг тэмцэн олоход асар их үүрэг оройл гүйцэтгэсэн. Энэ онд манай хоёр орны удирдагч дайны ялалтын 70 жилийн ойн ёслолд харилцан оролцож байгаа нь бүс нутаг болон дэлхийн энх тайванд тус дөхөм үзүүлэх, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үйлсэд зөв энерги нэмэрлэхийн төлөө юм гэжээ.
Путин 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсондоо сэтгэл өндөр байна гэлээ. Тэрээр Хятадын парад маш гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Парадын үеэр Ши Жиньпин дарга энх тайвны тухай эрчтэй, тодорхой үг хэлсэн, үүнийг би дээд хэмжээнд сайшааж байна. Орос улс Хятад улстай стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа хэлбэрэлтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Уулзалтын дараа хоёр удирдагч Хятад, Оросын дипломат харилцаа, дэд бүтэц, боловсрол, эрчим хүч зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |