• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Элбэгдоржтой уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-03 20:42:37

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-ны өдөр Ардын их хурлын ордонд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзлаа.

Ц. Элбэгдорж Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад Ши Жиньпин талархал илэрхийлээд, энэ нь Монгол улс Монгол Хятадын харилцааг дээд хэмжээнд хүндэтгэж байгааг харуулж байна гэлээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монгол хоёр улс уул усаараа холболдсон найрсаг хөрш, Хятад Монголын харилцаа бол Хятадын хөрш зэргэлдээ орнуудын дипломат харилцааны чухал чиглэл мөн. Хоёр орон дээд зиндааны болон олон салбар дахь харилцаа холбоогоо хэвээр байлгаж, харилцан ашиг сонирхлоо ойлголцож, харгалзах ёстой. Хоёр тал торгоны замын эдийн засгийн бүсийг талын зам стратегитай уялдуулах, бэлгэ тэмдгийн ач холбогдол бүхий том чухал төслийг түргэн эхлүүлж, Хятад Монголын эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэх ёстой гэжээ.

Ц. Элбэгдорж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн парадад оролцсондоо маш баяртай байна. Хоёр орны харилцааны хөгжлийн талаарх Ши Жиньпин даргын хэлсэн үгийг би бүрэн сайшааж байна, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны дагуу тохиролцсон нийтлэг ойлголтыг түргэн хэрэгжүүлж, Монгол Хятадын стратегийн түншийн харилцааны хөгжлийг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе