• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ӨАБНУ-ын ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-04 15:42:50

4-нд Ардын Их Хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Зуматай уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, ерөнхийлөгч Зума тусгайлан Хятадад ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт ажиллагаанд оролцож буй нь ӨАБНУ-ын засгийн газар болон эрхэм та олон улсын энх тайван хийгээд төв ёс, Хятад болон Өмнөд Африкийн харилцааг чухалчилж буйг харуулж байна. "Хятад Өмнөд Африкийн стратегийн хамтын ажиллагааны 5-10 жилийн төлөвлөгөө" бүх талаар хэрэгжиж, Өмнөд Африкт зохион байгуулсан 2015-ны Хятадын жилийн арга хэмжээ хоёр орны ард түмний ойлголцол, нөхөрлөлийг зузаатгасан юм. Хоёр орны олон салбарын харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Хятад Өмнөд Африкийн стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнүүдийг түргэн хэрэгжүүлж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын ач тусыг хоёр орны ард түмэнд хүртээх ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, ӨАБНУ-тай олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, уялдаа холбоогоо үргэлжлэн эрчимжүүлж, хөгжиж буй орны хамтын ашиг сонирхлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна. Африкийн орнуудтай хамт Өмнөд Африкт болох Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын дээд хурлыг сайтар зохион байгуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Зума хэлэхдээ, Хятадад ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 70 жилийн ойн ажиллагаанд оролцсондоо маш их баяртай байна. Фашизмын эсрэг дэлхийн дайны явцад Хятад улс томоохон хохирол үзэж, ялалт байгуулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Хятадын талын тэмдэглэлт үйл ажиллагаа дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах Хятад улсын шийдвэр зоригийг гүйцэд харууллаа. Хоёр орны найрсаг харилцааг чухалчлан үзэж, Өмнөд Африк, Хятадын стратегийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг чухалчлан хэрэгжүүлж, амжилтанд хүргэх болно. Хятадын талтай хамт удалгүй Өмнөд Африкт болох хоёр орны хамтын ажиллагааны чуулга уулзалтын дээд хурлыг төгс амжилттай болгоход Өмнөд Африкийн тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе