• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс цэрэг армийн хүчээ 300 мянгаар хорогдуулна

CRI       (GMT+08:00) 2015-09-04 16:09:36

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-ны өдөр Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх чуулганд хэлсэн үгэндээ, Хятад улс цэргийн тоог 300 мянгаар хорогдуулна гэж хэлсэн юм. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжюнь, Цэргийн тоог хорогдуулах ажлыг алхам дараатай хийж, 2017 онд үндсэнд нь биелүүлнэ гэжээ.

Ян Юйжюнь хэлэхдээ, Ши Жиньпин дарга энэ тэмдэглэх ажиллагаанд цэргийн тоог 300 мянгаар хорогдуулахаа мэдэгдсэн нь Хятад улс дэлхийн олон оронтой хамт энх тайвныг хамгаалж, хөгжиж, хөгжлийн үр бүтээлээ хамт эдлэх гэсэн чин үнэнч санаа, хүсэл эрмэлзлэлийг бүрэн харуулсан юм. Мөн Хятад улс олон улсын зэвсэглэлийг хорогдуулахад нааштай байр сууриар оролцож буйг харуулсан юм гэжээ.

Цэрэг армийн хүний тоог яагаад хорогдуулах болсон тухай Ян Юйжюнь хэлэхдээ, өнгөрч зууны 80-аад оноос Хятад улс урьд хожид 1 сая, 500 мянга, 200 мянгаар хорогдуулсан юм. одоо 2 сая 300 мянган цэрэгтэй. ХКН-ын 18-р сонгуулийн 3-р бүгд хурлын батлан хамгаалалт болон цэрэг армийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай шийдвэрийн дагуу, хянуур гүнзгий судалгаа хийж цэргийн тоог дахин 300 мянгаар хорогдуулахаар намын төв хороо, цэргийн төв зөвлөл болон дарга Шижиньпин шийдвэрлэсэн гэжээ.

"Энэхүү шийдвэр Хятад улсын үндэсний болон армийн нөхцөл байдалд нийцэж байна. Цэргээ хорогдуулах замаар армийн цар хүрээ, бүтцийг өөрчлөн сайжруулж, АЧА-ийг улам шилдэг, бүтцийг нь улам шинжлэх ухаанчаар төлөвлөж, Хятадын онцлогтой орчин цагийн цэрэг армийн системийг бүрдүүлэн, шинэ нөхцөл байдал дахь ХКН-ын цэргээ хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлэх замаар хоёр зуун жилийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг тусгасан Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд найдвартай баталгаа гаргахын төлөө юм" гэжээ.
  
Ян Юйжюнь хэлэхдээ, цэргээ цөөлөх зорилтыг 2017 оны эцсээс өмнө биелүүлэх болно гэжээ.
   
"Хятадын онцлогтой цэрэг армиа хүчирхэгжүүлэх замаар хэлбэрэлтгүй замнаж, цэрэг ангиа улам шилдэг, өндөр үр ашигтай ажиллуулах нь Хятадын армийн бүтээн байгуулалтын хөгжлийн гол чиглэл юм. Энэ удаагийн цэргийн цомхотголд голдуу хуучин тоног төхөөрөмжтэй ангийн тоог багасгаж, байлдааны бус болон ердийн байгууллагын офицер, албан хаагчдыг цөөрүүлж, армийн бүтцийг өөрчлөн сайжруулах болно. Энэ удаагийн цомхотгол, өөрчлөлт хэдэн үе шаттай хэрэгжиж, 2017 оны эцсээр дуусах болно" гэжээ.

Ян Юйжүнь хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй их гүрэн болохын хувьд мөн л аюулгүйн олон ээдрээ будлиантай заналхийлэл нүүрлэж, оршин тогтнох болон хөгжлийн аюулгүйн асуудал, уламжлалт болон уламжлалт бус аюулгүйн сүрдүүлэлт зэрэгцэж, үндэсний нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах үүрэг маш хүнд байсаар. Үүний зэрэгцээ, Хятадын арми бас аюул гамшгаас авран туслах, олон улсын энхийг дэмжин сахих, олон улсын авран туслах ажиллагаанд оролцох, терроризм, хагалан бутаргах, хэт даврагчдад цохилт өгөх гээд маш олон ажлыг үүрэглэж байдаг юм гэжээ.

Иймээс манай арми зохих цар хэмжээтэй байх шаардлагатай. Энэ нь сэргийлэх зорилготой юм. Бид улс хүчирхэгжвэл бусдыг захирах хуучин замаар явахгүй, хэзээд бусдыг захирахгүй., түрэмгийлэн өнгөлзөхгүй юм. Зарим улс "Хятадын заналхийлэл" гэгчийг зориуд сурталчилж байгаа нь бодит үнэнээс гажиж байна, ингэх нь хариуцлагагүй явдал юм гэжээ.

Одоо Хятадын эргэн тойрны аюулгүй байдал будлиантай байна. Энэ үед цэргийн тоогоо хорогдуулах нь эрсдэлтэй юу? гэж зарим сэтгүүлч асуусанд Ян Юйжюнь хариулж хэлэхдээ, Цэргийн тоог хорогдуулах нь мэдээлэлжүүлэлтийн байгуулалтын алхаагаа түргэтгэх, чанарын байгуулалтыг дээшлүүлэхэд ашигтай. Бид төрөл бүрийн аюулгүй байдлын заналхийлэл эрсдэлийг даван гарч, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах итгэлтэй байна гэжээ.

Ян Юйжюнь хэлэхдээ, цэргийн тоог 300 мянгаар хорогдуулах нь нам, улс төрийн том шийдвэр бөгөөд улс төрийн тунхаглал мөн. Энэ нь Хятад улс үүрдийн энх тайван, хөгжил цэцэглэл, хамтын ажиллагааны далбааг өндөрт өргөж, энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, хамгаалалтын чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах эрс бат хүчин мөн гэдгийг харуулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, дараагийн шатанд шинэ бодлого тогтоож, батлан хамгаалах болон армийн өөрчлөлтийг идэвхтэй, зохистой хийх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе