|
|
||
3-нд ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Виллиам Мурри, сүүлийн үед бий болж буй зах зээлийн донсолгоо SDR буюу ОУВС-ын мөнгөнд юань элсэн орох эсэх талаар үнэлгээнд нөлөөлөхгүй гэжээ.
Виллиам Мурри цохон тэмдэглэхдээ, 5 жилд ганц удаа болдог SDR-гийн үнэлгээ эмх цэгцтэй явагдаж байна. Тус сангийн тогтоолын дагуу, уг үнэлгээ энэ оны эцэст өндөрлөх болно гэжээ.
SDR-гийн үнэлгээ голцуу хоёр стандартаар явагддаг. Нэгд, валют тараасан орны экспортын худалдааны хэмжээ дэлхийн тэргүүн эгнээнд байх ёстой. Хоёрт, уг валютыг чөлөөтэй хэрэглэж болох ёстой. 2010 онд SDR-д үнэлгээ үнэлгээ хийх үед, юань эхний стандартыг хангасан боловч хоёр дахь стандартыг хангаж чадаагүй юм.
SDR бол ОУВС-гаас 1969 онд анх байгуулсан олон улсын нэгэн төрлийн нөөц хөрөнгө, гишүүн орны албаны талын нөөц хүрэлцэхгүй байгаа байдлыг нөхдөг. Одоогоор түүний үнэ өртгийг ам доллар, евро, Японы иен, Их Британийн фунт зэрэг дөрвөн төрлийн валютаар бүрэлдсэн нөөцийн валютын хэсгээр тогтоодог юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |