• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Ц.Элбэгдорж, Амадо Боудоу, Малгожата Кидава-Блонска нартай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-04 09:35:40

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 3-ны өдөр Ардын их хурлын ордонд Хятадад улсад айлчлан, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Аргентины ерөнхийлөгчийн төлөөлөл, тус орны дэд ерөнхийлөгч бөгөөд парламентын дээд танхимын дарга Амодо Боудоу, Польшийн парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Малгожата Кидава-Блонска нартай уулзжээ.

Жан Дэжян, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үедээ, юуны өмнө тэмдэглэлт арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсонд нь талархал дэвшүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын өнгөрсөн онд МУ-д хийсэн айлчлалаар боломж болгон, Хятад Монгол хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ цаг эринд шилжсэн. МУ-ын талтай хамт хичээж, хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтуудыг практикт хянуур хэрэгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг тасралтгүй тэлж, хамтын ажиллагааны үр өгөөжөөр хоёр ард түмэнд аз буян эдлүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн МУ-ын УИХ-тай засаглал, хууль тогтоох талын туршлага солилцож, хоёр орны хууль тогтоох байгууллагын тогтмол хугацаат солилцооны механизмыг ажиллуулж, Хятад Монголын харилцааны хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж ажиллахад БХАТИХ бэлэн байна гэжээ.

Ц.Элбэгдорж хэлэхдээ, 70 жилийн ойн цэргийн парадад Монгол улс зэвсэгт хүчний бие бүрэлдүүнтэйгээ оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хоёр орон хөдөө аж ахуй, уур уурхай, парламент зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Амадо Боудоу, Малгожата Кидава-Блонска нартай уулзах үедээ Жан Дэжян талархал илэрхийлээд, тэдэнтэй хоёр орны харилцаа, хууль тогтоох байгууллагын солилцоо зэргээр санал бодлоо хуваалцсан байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе