Ши Жиньпиний хэлсэн үг олны анхаарлыг татаж байна
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2015-09-05 14:51:05
Сүүлийн өдрүүдэд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн буюу фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойн үйл ажиллагаанд Ши Жиньпин даргын хэлсэн чухал үг олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татлаа. Гадаадын хүмүүс, хэвлэлийнхэн тэмдэглэхдээ, Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ "төв ёс, энх тайван, ард түмэн эрхбиш ялна" гэж түүхэн бодит үнэнийг гүн гүнзгий тусгасан байна. Хятад улс энх тайван, төв ёсыг хамгаалахын төлөө хичээн зүтгэж, дэлхийн олон оронтой хамт энх тайван хамтын хөгжлийн сайн сайхан ирээдүйг нээх болно гэснийг дээрх нотолгоо дэлхий дахинд харууллаа гэжээ.
Тайландын "Азийн өдөр тутмын сонин"-ы дэд дарга Чиен Фен хэлэхдээ, Ши Жиньпиний хэлсэн үгээс зангилаа хоёр үг буюу энх тайван гэсэн үгийг бид анхаарсан юм. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байгаа нь энх тайвныг хамгаалах гэсэн Хятад улс, Хятадын ард түмний итгэл зоригийг харуулж, дэлхийн энх тайваныг хамгаалах бүрэн чадвартай гэдгээ олонд харуулсан юм гэжээ.
АНУ-ын засагчдын хүрээлэнгийн батлан хамгаалалт хийгээд гадаад харилцааны мэргэжилтэн Тед Карпентер хэлэхдээ, хүчирхэг том Хятад гүрэн энх тайвныг сахин хамгаалах хүчин болох зорилготой. Хятад улс энх тайвныг туйлбартай хамгаалах чадвартай юм гэдэг тодорхой мэдээллийг Ши Жиньпин даргын хэлсэн үгээс ойлгож болох юм. Ши Жиньпин хэлсэн үгэндээ энх тайван гэсэн гол сэдвийг олонтаа дурдаж, олон улсын хамтын нийгэмлэг энх тайван ирээдүйг хамт бүрдүүлэхийг онцолж, хэдийгээр Хятад улс аажмаар хүчирхэгжиж байгаа боловч эзэрхэн түрэмгийлэх байр суурийг хэзээд баримтлахгүй юм гэдгийг чухалчлан дурдсан байна гэжээ.
Японы "Асахи Shimbun" сонин мэдээлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийг баримтлах байр суурьтай болохыг Ши Жиньпиний хэлсэн үг харуулж, цэргийн тоогоо 300 мянгаар хорогдуулах талаар тодорхой дурдаж, НҮБ-ын дүрэм зорилго, зарчмаар гол болгосон олон улсын эмх журмыг хамгаалах талаар олон улсын хамтын нийгэмлэгт хандан тодорхойлсон байна гэжээ.
АНУ-ын "Los Angeles Times" мэдээлэхдээ, Хятад улс цэргийн тоогоо 300 мянгаар хорогдуулна хэмээн Ши Жиньпин мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн том цар хэмжээтэй цэрэг арми, цэргийн тоогоо хамгийн их хэмжээгээр хорогдуулж байгаа нь энэ юм гэжээ.
Олон улсын зөвлөхүүд буюу Шиллерийн хүрээлэнг үүсгэн байгуулагч хэлэхдээ, Ши Жиньпин хэлсэн үгэндээ харилцан ашигтай, хамт амжилтад хүрэх, энх тайвнаар зэрэгцэн орших хөгжлийн арга хэлбэрийг онцолж, геополитикийн дутмаг байдлыг даван туулах талаар маш бодитой боломж хангасан ба харин иймэрхүү дутмаг байдал нь өнгөрсөн зууны дэлхийн хоёр удаагийн том дайны шалтгаан болсон байдаг. Ши Жиньпин даргын хэлсэн үг хүн төрөлхтөн хөгжлийн дагуу зэрэгцэн орших нэгэн шинэ арга замыг сэдэж, түүнчлэн дэлхийн энх тайвныг хамгаалах нь өнөөгийн хамгийн үнэтэй төв ёсны салбар болохыг сануулсан байна гэжээ.
Монголын мэдээ сонины дарга Мөнхтуул хэлэхдээ, Хятадын замнал маш амжилттай болсныг бодит байдал гэрчилж байна. Ирээдүйд Хятад улс улам цэцэглэн хөгжиж, Монгол шиг эргэн тойрны хөрш орондоо илүү их хөгжлийн боломж авчирч, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх замаар хамт хөгжиж, тэрчлэн дэлхийн энх тайвны үйлсийг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.
"Камбожийн China Daily" сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, энэ удаагийн цэргийн парад Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны агуу их үзэл санааг дэлхий дахинд харуулсан төдийгүй шинэ цаг үеийн энх тайвныг туйлбартай хамгаалах гэсэн бүх дэлхийн энх тайванч хүмүүсийн шийдвэр зоригийг харуулсан юм. Японы түрэмгийллийн эсрэг дайны агуу их үзэл санаагаар дэлхийн энх тайвныг хамгаалах нь бүх хүн төрөлтөнд энх тайван, зол жаргалтай ирээдүйг авчрах нь дамжиггүй юм гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл