• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Берлиний олон улсын хэрэглээний электрон барааны үзэсгэлэн боллоо

CRI       (GMT+08:00) 2015-09-05 16:30:05

9-р сарын 4-9-нд Берлиний олон улсын хэрэглээний электрон барааны үзэсгэлэн Германы Берлин хотод болж, Хятадын брэндийн барааны ордны нээлтийн ажиллагаа, хэвлэлийн бага хурал болсон байна.

Энэ үзэсгэлэнгийн Хятадын брэндийн барааны ордон "иновацийн Хятад орон дэлхий дахины анхааралд" уриан дор Хайер, Хайсинь, TCL, Гэли, Мейди, Гэланьси зэрэг Хятадын алдартай 16 брэндийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг дэлгэн үзүүлж, Хятадын гэр ахуйн электрон бараа, иновацийн бүтээгдэхүүнийг харуулсан байна. Мөн Хятадын электрон барааны аж үйлдвэрийн хөгжлийн хандлага, үр дүнг харуулахын зэрэгцээ Хятадын үйлдвэрлэх бодит хүчийг харуулсан байна.

Одоо Хятад улс хөргөгч, телевизор, бичил долгионы зуух, агааржуулагч, гар утас тэрчлэн гэр ахуйн бусад цахилгаан хэрэгслийн салбарт дэлхийд хамгийн их үйлдвэрлэх хүчинтэй бөгөөд хамгийн их зах зээлтэй байгаа юм. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе