• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангажээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-05 15:25:27

       ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаад байгаа бөгөөд Төв засгийн газрын төлөөлөгчид Түвдэд очиж арга хэмжээнд оролцож, Түвдийн үндэстнүүдийн ард түмэнд дурсгалын бэлэг сэлт гардуулах тухай сэтгүүлч 5-ны өдөр Лхас хотод хуралдсан тэмдэглэлт ажиллагааны бэлтгэл ажлын тухай хэвлэлийн бага хурлаас мэдээллээ.         

       Энэ жил ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. ХКН-ын төв хорооны анхаарал халамж, үндэстнүүдийн ард түмний эрчтэй дэмжлэгт талархал илэрхийлж, ТӨЗО байгуулагдсанаас хойш ХКН-ын удирдлагаар өөрчлөлт, бүтээн байгуулалт хийж олсон асар их ололт амжилтыг харуулах үүднээс, ХКН-ын төв хорооны зөвшөөрлөөр ТӨЗО 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахаар өнгөрсөн оны 12-р сараас эхлэн бэлтгэсэн байна.   

       ТӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулах хэлтсийн байнгын орлогч дарга Мэн Шяолинь хэлэхдээ, Төв засгийн газрын төлөөлөгчид ёслолын арга хэмжээ, ололт амжилтын үзэсгэлэн, уран сайхны тайлан тоглолт, Лхас-Линжи чиглэлийн хурдны авто замын ашиглалтад орох ёслол зэрэг иж бүрэн арга хэмжээнд оролцох болно гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе