• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үндэстний бүсийн өөртөө засах тогтолцоо Түвдэд амжилттай хэрэгжив" цагаан ном нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-06 15:32:27
6-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба "Үндэстний бүсийн өөртөө засах тогтолцоо Түвдэд амжилттай хэрэгжив" цагаан ном нийтэлж, үндэстний бүсийн өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлснээр, Түвдэд маш их өөрчлөлт авчирсныг бүх талаар танилцуулав. Цагаан номд тэмдэглэхдээ, өнөөдрийн Түвд орон түүхийнхээ хамгийн гэрэл гэгээтэй үед байгаа юм гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, үндэстний бүсийн өөртөө засах тогтолцоо Хятадын нэгдмэл олон үндэстэнтэй улсын үндсэн байдал, Түвдийн орон нутгийн бодит байдалтай нийцэнэ. Түвд орон үндэстний бүсийн өөртөө засах замаар замнаснаар, тэндхийн ард түмэн бүрмөсөн чөлөөлөгдөн, жинхэнэ эзэн хүний байр сууриа эдэлсэн зөв сонголт хийсэн учир Түвдийн үндэстнүүдийн ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэнэ гэжээ.

Уг цагаан ном нийт бараг 22 мянга орчим үгтэй ба их хэмжээний тоо баримт, бодит байдлын дагуу Түвдэд үндэстний бүсийн өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлэхээс өмнөх хойнох томоохон өөрчлөлтийг найман талаар танилцуулав. Үүнд хуучин Түвд орны харанхуй хоцрогдсон байдал, хөгжил дэвшлийн шинэ замаар замнасан, улсын байдалд нийцсэн улс төрийн тогтолцоо, ард түмний эзэн мэдэх байр суурийг баталгаажуулсан, ард түмний чинээлэг байдлыг ихээр нэмэгдүүлсэн, уламжлалт шилдэг соёлыг хамгаалан хөгжүүлсэн, шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсан, экологийн соёлын байгуулалтыг урагшлуулсан зэрэг багтсан байна.

Цагаан номд тэмдэглэхдээ, үндэстний бүсийн өөртөө засах тогтолцооны дагуу Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжил тасралтгүй шинэ шатанд ахиж, үсрэнгүй хөгжсөн байна. Эдийн засгийн хурдтай хөгжил, нийгмийн бүх талын дэвшил нь Түвдийн үндэстнүүдийн ард түмэнд бодит ашиг тус хүртээсэн юм. Ард түмний оршин амьдрах эрх, хөгжлийн эрх үр ашигтай баталгаажиж, нийгэм эесэг зохицонгуй амар амгалан болов. Өнөөдрийн Түвдэд уламжлал хийгээд орчин үеийн хөгжил харилцан уялдаж, Түвдийн соёл тасралтгүй шинэ хөдөлгөгч хүч бий болгожээ. Олон төрлийн шашин, шашны олон бүлэг урсгал бүгд эрх тэгшээр хүндэтгэгдэн хамгаалагдаж, шашин шүтлэгийн хэвийн ажиллагааг хуулийн дагуу хамгаалсан байна гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, үндэстний бүсийн өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлэх нь Түвдийн түүхийн хөгжил, нийгмийн дэвшлийн бодит шаардлага учраас Түвдийн үндэстнүүдийн ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж буйг бодит байдал бүрмөсөн нотолсон юм гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе