• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын хэлсэн үгийг Олон улсын хамтын нийгэмлэг үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-06 16:16:25

Сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг 3-нд Ши Жиньпин даргын Японы түрэмгийллийн эсрэг болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн баяраар хэлсэн үгэнд "Хятад улс энх тайван хөгжлийн замналаа эрс хэлбэрэлтгүй баримтална", "Жанжлах үзгийг хэзээ ч хэрэгжүүлэхгүй" гэсэн тунхаглалыг анхааралдаа авч, нааштай үнэлж байна. Ши Жиньпин даргын хэлсэн үг Хятад улс их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж, олон улсын энх тайван, хөгжлийн үйлст хүчин зүтгэж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлон байгуулахад хувь нэмрээ оруулна гэдгээ харууллаа гэж гадаадын олон салбарынхан үнэллээ.


Сингапурын Наньян технологийн их сургуулийн Ражаратнам олон улсын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Үх Ий Сүн хэлэхдээ, Ши Жиньпин дарга цэргийн тоогоо 300 мянгаар хорогдуулна гэж зарласан нь Хятад улс дэлхийн их гүрний нэг болсны хувьд энх тайвныг эрхэмлэж байгаа чин үнэнч санаагаа илтгэж, Хятад улс зэвсэглэлийг хорогдуулах шинэ ээлжийн өрнөл гаргахыг зорьж, улс орнууд хүч хамтран эдийн засгаа хөгжүүлэхийг хүсэж буйг харууллаа гэжээ.


Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума хэлэхдээ, Хятад улс их гүрний хувиар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад хүчин зүтгэсээр ирлээ. Ерөөсөө бусад орныг түрэмгийлдэггүй. Африкийн чөлөөлөх дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өдгөө Хятад Африкийн харилцаа хөгжлийн шинэ цаг үеийг нээж, Африкийн аж үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа эрчимтэй ахиж байна гэлээ.


Германы Stralsund хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн захирал Фалк Хун хэлэхдээ, Ши Жиньпин даргын яриа цаг үедээ тохирсон байна. "Жанжлах үзлийг хэзээ ч хэрэгжүүлэхгүй", "хэзээ ч гадагшаа өнгөлзөхгүй" гэх зэрэг нь гүн сэтгэгдэл төрүүллээ. Ши Жиньпин дарга Хятад улс гадаадад заналхийлэхгүй гэж тодорхой хэлсэн нь маш чухал юм гэжээ.
\Ц\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе