• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын банк санхүүгийн зах зээл улам тогтвортой болно

CRI       (GMT+08:00) 2015-09-06 09:07:38

5-нд Хятадын Ардын банкны албаны сайтын мэдээлснээр, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Сяочуань Их хорийн бүлгийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчийн хуралд хэлэхдээ, юанийн ам.доллартой харьцах ханш тогтвортой болж, биржийн зохицуулалт ч хангалттай болсон тул банк санхүүгийн зах зээл улам  тогтвортой болох шинжтэй байна гэжээ.

Жөү Сяочуань 9-р сарын 4, 5-ны өдөр Туркийн Анкарад болсон Их хорийн бүлгийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчийн хуралд оролцон сүүлийн үеийн Хятадын банк санхүүгийн зах зээлийн байдлыг танилцуулж хэлэхдээ, энэ оны 6-р сараас өмнө Хятадын биржийн захад хөөсрөлт тасралтгүй нэмэгдэн, 3-6 сарын хугацаанд Шанхайн биржийн захын үзүүлэлт 70 хувиар нэмэгджээ. Энэхүү явцад хөрөнгө оруулалтын хөшүүргийн хэмжээ түргэн нэмэгдсэн зэрэг асуудал илэрхий болж, далд эрсдэл оршиж байлаа. 6-р сараас хойш Хятадын биржийн захад гурав удаагийн зохицуулалт хийсэнд эхний хоёр удаагийнх нь олон улсад нөлөөлсөнгүй. 8-р сарын сүүлчээр болсон зохицуулалт олон улсын шинж чанартай зарим нөлөө үзүүлжээ. Системийн чанартай эрсдэл гарахаас зайлсхийхийн төлөө Хятадын засгийн газар бодлого, арга хэмжээ авсан байна. Биржийн захад зохицуулалт хийснээр хөшүүргийн хэмжээ буурч бодит эдийн засагт илэрхий нөлөө үзүүлсэнгүй гэжээ.

Юанийн ханшийн талаар Жөү Сяочуань хэлэхдээ, банк санхүүгийн зах зээлийн нөлөөгөөр Ардын банк 8-р сарын 11-нд юанийн ханшийн бүрэлдэх механизмд өөрчлөлт оруулж, зах зээлийн шийдэх эрч хүчийг нэмэгдүүлсэн байна. Энэ бол юанийн ханшид зах зээлжих өөрчлөлт оруулсан чухал алхам юм гэжээ.

Жөү Сяочуань хэлэхдээ, одоо юанийн ам.доллартой харьцах ханш үндсэндээ тогтвортой болж, биржийн зохицуулалт хангалтай болж, банк санхүүгийн зах зээл улам тогтвортой болох болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе