• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их 20-ийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчдийн хурал боллоо

CRI       (GMT+08:00) 2015-09-06 09:38:51

4, 5-нд Анкарад их 20-ийн бүлгийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчдийн хурал боллоо. Хурлаар одоогийн дэлхийн эдийн засгийн байдал, эдийн засгийн нэмэгдлийг бүдүүвч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн тоног төхөөрөмж, олон улсын банк санхүүгийн бүдүүвч, банк санхүүгийн салбарын өөрчлөлт, олон улсын татварын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр ярилцаж, хамтарсан албан мэдээ нийтэлжээ. Хятадын сангийн сайд Лө Живи, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Сяочуань нар Хятадын багийг ахлан уг хуралд оролцжээ.

Лө Живи хэлэхдээ, одоо Хятадын эдийн засгийн байдал төсөөлсөн хэмжээнд байна. Хятадын эдийн засаг шинэ төлөв байдалд орж, өсөлтөө 7 орчимд хувь байлгах бөгөөд энэхүү байдал 4-5 жил үргэлжлэх болно. Эн тэргүүнд, Хятад улс урьд бодлогын сэдэлт өгөх аргаар 9-10 хувийн өсөлттэй байсан боловч энэ нь урт хугацаагаар үргэлжилж чадахгүй бөгөөд Хятадын эдийн засгийн нөөц нэмэгдлээс даван гарч, үйлдвэрлэл илүүдэн агуулахад хадгалж байгаа хэмжээ хэт их болжээ. Хэт үйлдвэрлэл, агуулахад хадгалж байгаа хэт их бараа бүтээгдэхүүнийг борлуулахад хэдэн жилийн хугацаа хэрэгтэй. Үүний зэрэгцээ хойшдын 5 жилд Хятадын эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулах учир 2020 он болтол үргэлжлэх болно. Энэ хугацаанд Хятадын эдийн засаг гол нь хөрөнгө оруулалт, экспортоор татах хүч болгож байсан учир зохицуулалт хийхэд их бэрхшээлтэй юм. Дараа нь Хятадын эдийн засгийн давтамж хөгжсөн орныхтой адилгүй. Олон улсын банк санхүүгийн хямрал гарсны дараа хөгжингүй орнууд хөшүүргийн үйл явцаа эхлүүлсэн боловч Хятад улс 2009 оноос 2010 онд сая хөшүүргийн үйл явцаа эхлүүлж, эдийн засгийн 10 орчим хувийн өсөлтийг биелүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 50 гаруй хувийн нэмэр оруулсан юм. Одоо Хятадын эдийн засаг хөшүүргийн үйл явцыг зогсоох үе шатанд байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт 7 орчим хувь болжээ. Хэдий ийм боловч Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн нэмэр оруулж байна гэжээ.

Хурлаас өмнө Их хорийн бүлгийн сангийн сайд, аж үйлдвэрийн сайд нар нэгдсэн хурал хуралдуулж, эдийн засгийн өсөлт, ажлын байр, орлогын тэгш бус байдал зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе