|
|
||
6-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба" Үндэстний өөртөө засах тогтолцоо Түвдэд" цагаан ном нийтэлж тэмдэглэхдээ, үндэстний бүсийн өөртөө засах тогтолцоонд Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжил тасралтгүй шинэ шатанд гарч, хөгжлийн төвшин өдөр ирэх тутам дээшлэн, ардын амьдралын эрх, хөгжлийн эрх үр ашигтай баталгаажсан байна гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Түвдийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1965 оны 327 сая юань байсан бол 2014 онд 92 тэрбум 80 сая юань болж, 282 дахин нэмэгдсэн байна. 1994 оноос хойш Түвдийн үйлдвэрлэлийн нийт өртөг 20 жил дараалан хоёр оронтой тоогоор нэмэгдэж, жилд дунджаар 12.4 хувиар нэмэгдсэн байна гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, авто зам, төмөр зам, агаарын шугамаар гол болгосон цогцолбор зам харилцлаа тээврийн систем үндсэндээ бүрэлдэж, зам харилцаа улам дөхөм болсон байна. Лхасаар төв болгон, Сычуань, Юньнань, Шиньжян, Хөхнуур хүрэх, мөн Энэтхэг, Балба хүрэх авто замын сүлжээ үндсэндээ бүрэлджээ. 2014 оны эцсээр нийт өөртөө засах орны авто замын урт 75 мянган км хүрчээ. Агаарын тээврийн 48 шугамтай, 33 хотод шууд нислэг хийж байна. Түвд одоо иргэний агаарын тээврийн 5 нисэх онгоцны буудалтай болсон гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |