|
|
||
6-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба "Үндэстний өөртөө засах тогтолцоо Түвдэд" цагаан ном нийтэлж тэмдэглэхдээ, Түвдийн эм эмнэлэг, эрүүл мэндийн салбар түргэн хөгжиж, хот суурингийн эм эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний систем боловсронгуй болсон байна гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, одоо Түвдэд хятад, европ, түвд эмнэлгийг уялдуулсан Лхасаар төв болгосон хот сууринг хамарсан эм эмнэлэг эрүүл мэндийн сүлжээ бүрэлдсэн байна. Төлбөргүй эмчилгээгээр үндэс болгосон хөдөө орон нутгийн эм эмчилгээний тогтолцоо нийт малчин тариачныг хамарч, нийт өөртөө засах оронд шяны 71 эмнэлэг, балгас суурингийн эрүүл мэндийн 678 үйлчилгээний цэг ажиллуулж, хот сууринг хамарсан эм эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний системийг үндсэндээ боловсронгуй болгосон байна. 2014 оны эцэс гэхэд нийт өөртөө засах орны эрүүл мэндийн байгууллага 1430 болон өргөжиж, мянган хүн тутамд 3.79 ор, 4.08 эрүүл мэндийн боловсон хүчинтэй болж, шян, суурин, тосгоны 3 зэрэглэлийн эрүүл мэндийн сүлжээг бүрдүүлээд байна гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Түвдэд хот суурингийн оршин суугчдад эрүүл мэндийн төлбөргүй үзлэг хийж, эрүүл мэндийн архив байгуулсан хэмжээ 99 хувьд хүрчээ. Хүний дундаж наслалт 20-р зууны 50-аад оны 35.5 нас байсан бол одоо 68.17 нас болсон байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |