• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗО 1787 сүм хийдтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-06 15:21:25

        Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны 6-нд нийтэлсэн "Үндэстний өөртөө засах тогтолцооны Түвд дэх практик" цагаан номд танилцуулснаар, өдгөө Түвдэд төрөл бүрийн шашны үйл ажиллагааны талбар 1787 байгаа бөгөөд лам хувраг 46 мянга гаруй байгаагаас 358 нь гэгээн, үүнээс сүүлийн үеийн 60 гаруй гэгээнийг бүгд түүхэн уламжлал, шашны журам ёсоор тодруулжээ.

        Олон жилийн турш, Төв засгийн газар болон Түвдийн өөртөө засах орны засгийн газар иргэдийн шашин шүтлэгийн эрх чөлөөг гүйцэд хүндэтгэн, төрөл бүрийн шашин шүтлэг, шашны бүлэг, шашны хэвийн ажиллагааг хуулийн дагуу хүндэтгэж хамгаалсаар ирсэн юм.

        Цагаан номд заахдаа, Түвдийн өөртөө засах оронд шашны төрөл бүрийн уламжлалт тэмдэглэлт ажиллагаанууд хэвээр явагдаж байгаа төдийгүй шашны том оврын ажиллагааг хамгаалан залгамжилсаар байна. Сүсэгтэн олон гэртээ бараг бүгд тахилгын өрөө, бурхны гүнгэрваатай байдаг. Түүнчлэн жил бүр Лхас орж бурханд мөргөж байгаа хүний тоо 1 саяд хүрч байна. Сүсэгтэн олны эрэлт шаардлагыг хангахын тулд Түвдэд Лалын 4 сүм, Каталог шашны 1 сүмийг байгуулсан. Эдгээр шашин суртахуун ч хуулийн дагуу хамгаалагдаж, хэвийн үйл ажиллагаатай байдаг юм гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе