|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэлийн албанаас 6-нд нийтэлсэн "Үндэстний өөртөө засах тогтолцооны Түвд дэх амжилттай практик" цагаан номд тэмдэглэснээр, үндэстний бүс нутгийн өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлсэн нь Түвдийн үндэстнүүдийн ард түмний эзэн суух эрх мэдэхэд тогтолцооны баталгаа хангасан юм. ТӨЗО байгуулагдсан 50 жилийн турш үндэстнүүдийн ард түмэн өөрийн үндэстэн, бүс нутгийнхаа үйл хэргийг бие даан эзэн мэдэх эрхээ гүйцэд эдэлсээр ирсэн гэжээ.
Цагаан номд, Түвдийн үндэстнүүдийн ард түмэн сонгох сонсогдох эрхээ гүйцэд эдэлж байна. Өдгөө Түвдийн өөртөө засах оронд шат бүрийн ардын төлөөлөгч нийт 34 мянга 264 байна. Үүнд БХАТИХ-ын төлөөлөгчид дэх Төвд болон бусад үндэстний цөөнхийн төлөөлөгч 66.7 хувийг зээлж, өөртөө засах орны ардын төлөөлөгчид дэх Төвд болон бусад үндэсний цөөнхийн төлөөлөгчдийн тоо 70.2 хувийг эзэлж байна. ТӨЗО байгуулагдсанаас өнөөг хүртэл өөртөө засах орны ардын төлөөлөгчдийн хурлын дарга болон засгийн газрын тэргүүн нь бүгд түвд үндэстэн гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |