|
|
||
6-нд Хятадын Түвд судлалын төвийн Орчин үеийн судалгааны газрын дарга Лянь Шянминь Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ: "Энэ удаад нийтлэгдсэн Түвдийн тухай цагаан ном нь, өнгөрсөн 50 жилийн үндэстний бүс нутгийн өөртөө засах дүрэм ТӨЗО-нд амжилттай хэрэгжсэн явдлыг бүх талаар эргэцүүлсэн, түүнчлэн Төв хороо цаашид ч энэхүү чиг хандлагыг баримтлан замнах болно гэдгийг тусгасан юм" гэжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба мөн өдөр 20 мянга гаруй үсэгтэй "Үндэстний бүс нутгийн өөртөө засах дүрэм Түвдэд амжилттай хэрэгжсэн нь" цагаан ном нийтэлж, үндэстний бүс нутгийн өөртөө засах дүрэм Түвдэд хэрэгжсэн 50 жилд буй болгосон өөрчлөлтийг бүх талаар танилцуулсан байна.
Лянь Шянминь хэлэхдээ: Үндэстний бүс нутгийн өөртөө засах дүрэм бол Хятад улсын үндсэн улс төрийн тогтолцоо юм. Үндэстний цөөнхийн бодит онцлог, эсвэл онолын төлөвлөлт болон хэрэгжилтийн аль алинаас авч үзсэн ч, энэхүү тогтолцоо нь бүс нутгуудын хөгжлийг ахиулах төдийгүй эдгээр бүс нутгийн соёлын өвөрмөц талыг үр ашигтай хамгаалан хөгжүүлсэн юм. Уг тогтолцоо амьжиргааны хүчинтэй гэдгийг бодит байдал гэрчилсэн гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |