• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн Түвдийн шашны эх оронч зүтгэлтэнтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-08 10:35:17

Лхас хотод ТӨЗО -ны 50 жилийн ойд оролцож байгаа ХКН -ны төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, төвийн төлөөлөгчдийн тэргүүн Юй Жэншэн 7-ний үдээс өмнө Их зуу хийдэд хүрэлцэн очиж, Түвдийн шашны эх оронч зүтгэлтэн нарыг эргэн үзлээ.

Их зуу хийдийн 100 гаруй лам хувраг хоёр мөрлөн зогсож, төвийн төлөөлөгчдийг хүндэтгэлтэйгээр угтан авч, хүж зул асааж, бүрээ бишгүүр хангинуулж, алд цагаан хадаг барин золголоо. Юй Жэншэн Их зуу хийдэд дарга Ши Жиньпиний бичсэн "үндэстний эв нэгдлийг бэхжүүлж, үзэсгэлэнт сайхан Түвдийг бүтээн байгуулъя" гэсэн баярын бичээс, ваар шаазан эдлэл, өглөгийн эд бараа бэлэглэв.

Юй Жэншэн, Түвд уламжлалт буддын шашныг социалист нийгэмд зохицуулж, ном эрдэмтдээ шамдан суралцаж, сүм хийдийн удирдлагыг эрчимжүүлэн шинэчилж, хийдийн удирдах зөвлөл намын үндэстний төрийн бодлогын хэрэгжилт сурталчилгаанд анхаарч, шашны зүтгэлтэн нарын санал бодлыг хянамгай сонсон, бэрхшээл асуудлыг чин үнэнээсээ туслан зохицуулж, Түвдийн шашны салбарын эе зохицолтой тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе