• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗО байгуулагдсан 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ Лхас хотод боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-08 20:12:13

ТӨЗО-ны олон салбарын нийт 20 мянга гаруй иргэд 8-ны өдөр Лхас хотын Будлаа ордны өргөн талбайд хуран цугларч, ТӨЗО байгуулагдсан 50 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин "үндэстнүүдийн эв нэгдлийг эрчимжүүлж, үзэсгэлэнт сайхан Түвдийг байгуулъя" гэсэн бичээс бичиж өгсөн байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, Төвийн төлөөлөгчдийн тэргүүн Юй Жэншэн тэмдэглэлт арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.

8-ны үдээс өмнө тэмдэглэлт их хурал эхэлжээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төвийн төлөөлөгчдийн орлогч тэргүүн Лю Еньдүн ХКН-ын төв хороо, БХАТИХ, Төрийн зөвлөл, УТЗЗ, Цэргийн төв зөвлөлийн ТӨЗО байгуулагдсан 50 жилийн ойн баярт зориулсан баярын захидлыг уншсан байна.

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе