Юй Жэншэн Түвдийн эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл саруул хөгжил, урт хугацааны амар амгалан байдлыг биелүүлэхийг онцлов
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-09-08 20:28:45
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, Төвийн төлөөлөгчдийн тэргүүн Юй Жэншэн 8-ны өдөр Лхас хотод ТӨЗО-ны намын хороо, засгийн газрын ажлын тайланг сонссоны дараа онцлохдоо, Түвдийн олон салбарын боловсон хүчний өнөөгийн хамгийн чухал үүрэг бол төв засгийн газрын Түвдийн 6-р ажлын хурал болон ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санааг нухацтай хэрэгжүүлж, "улс орноо засаж, Түвдийг тогтвортой байлгах" стратегийн үзэл санаа хийгээд хуулийн дагуу Түвдийг засах, хөгжүүлэх, ард иргэдийг амар амгалан байлгах чухал зарчмыг баримтлан, Түвдийн эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл саруул хөгжил, урт хугацааны амар амгалан байдлыг биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Юй Жэншэн ХКН-ын төв хороо, төрийн зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн нэрийн өмнөөс ТӨЗО-ны олон салбарын боловсон хүчинд сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл