• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо ТӨЗО байгуулагдсан 50 жилийн ойн тэмдэглэлт их хуралд зориулан баярын захидал илгээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-08 20:48:41
ТӨЗО байгуулагдсан 50 жилийн ойн тэмдэглэлт их хурал 8-ны өдөр Лхас хотод боллоо. Их хуралд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, Төвийн төлөөлөгчдийн тэргүүн Юй Жэншэн ХКН-ын төв хороо, БХАТИХ, Төрийн зөвлөл, УТЗЗ, Цэргийн төв зөвлөлийн ТӨЗО байгуулагдсан 50 жилийн ойд зориулан ирүүлсэн баярын захидлыг уншсан байна.
  
Баярын захидалд, ТӨЗО байгуулагдсан 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ болж буй энэ үеэр, ХКН-ын төв хороо, БХАТИХ, Төрийн зөвлөл, УТЗЗ, Цэргийн төв зөвлөл, Түвдийн үндэстнүүдийн ажилчин, тариачин, сэхээтэн, боловсон хүчин, олон салбарын эх орноо хайрлагч, Түвдэд суугаа ардын чөлөөлөх армийн офицер дайчид, зэвсэгт цагдаа, хуулийн ажилтан, мөн Түвдийн байгуулалт, хөгжил дэвшилд оролцож, дэмжсээр ирсэн хүмүүст баярын өдрийн мэнд хүргэн сайн сайхны ерөөл дэвшүүлж байна гэж бичжээ.
  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе