• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын сэтгүүлчид Шиньжян, Өвөр Монголын хилийн боомтуудыг сурвалжилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-08 11:00:35

Хятадын Зам харилцаа тээврийн яамнаас зохион байгуулж буй "Нэг бүс нэг зам" Хятадын эх газрын хилийн боомтуудыг сурвалжлах ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийн баг өнөөдөр Шиньжяны Үрэмч хотод ажиллаж эхлэв.

Сэтгүүлчдийн баг 9-р сарын 8-нд Үрэмчид болох Хятад, Пакистан, Киргиз, Казахстан дөрвөн орны хил дамнан тээвэрлэх гэрээг зөвшилцөх хуралд оролцоно.

Тус арга хэмжээнд ХОУР, Синьхуа агентлаг, Ардын өдрийн сонин, Эдийн засгийн өдрийн сонин, Зам харилцааны сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 шахам сэтгүүлч оролцож, ШУӨЗО, ӨМӨЗО-ны зам харилцааны хөгжлийн талаар сурвалжлах бөгөөд Казахстан, Монгол улстай нэвтэрч буй хилийн боомтуудаар хүрч, хилийн худалдаа, боомтоор нэвтэрч буй байдал зэргийг өргөнөөр мэдээлэх болно. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе