• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗО байгуулагдсаны 50 жилийг ёслол төгөлдөр тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-08 17:01:50

8-ны үдээс өмнө, Түвдийн салбар салбарын 20 мянга гаруй зүтгэлтэн Лхас хотноо хуран цугларч, ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн төвийн төлөөлөгчдийг даргалж ойг тэмдэглэх хуралд оролцлоо. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Түвдийн эв зохицонгуй тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил дэвшлийг биелүүлэх нь эрх баригч ХКН болон бүх үндэстний ард түмний хамтын хүсэл мөрөөдөл юм. Үндэстнүүдийн эв нэгдлийг үнэнхүү баталгаажуулж, хуулийн дагуу засаг хэрэгжүүлэх ёстой. Хятадын Төв засгийн газраас Түвдэд тусгай хөнгөлөлттэй бодлогыг цаашид хэрэгжүүлэн, Түвдийн ард түмэнд өндөр орлого, шилдэг боловсрол, эмчилгээ, орон сууц, нийгмийн хамгааллын давуу нөхцөлийг олгож, өөрчлөлтийн үр шимийг адил тэгш эдлүүлнэ.

8-ны өдөр Лхас хотод нар хур тэгширсэн сайхан өдөр боллоо. Гудамж талбайд төрийн далбаа намирч байлаа. Түвдийн салбар салбарын 20 мянга гаруй зүтгэлтэн Будлаа ордны талбайд хуран цугларч, 8 сар гаруй бэлтгэсэн 50 жилийн ойн ажиллагаанд оролцов. Өнөөгөөс яг 50 жилийн өмнөх 9-р сарын 1-ний өдөр ТӨЗО албан ёсоор байгуулагдаж, 1 дэх сонгуулийн ардын төлөөлөгчдийн их хурлын 1-р хуралдааныг хуралдуулж байсан юм. Ийнхүү Түвдийн ард түмний өөрийн хэргээ өөрсдөө хариуцах ардчилсан улс төрийн шинэ цаг үеийг нээв.

Юй Жэншэн хурал дээр хэлэхдээ, "50 жилийн өмнө Түвдийн Өөртөө Засах Орон байгуулагдсанаар Түвдийг энх тайвнаар чөлөөлөх болон ардчилсан өөрчлөлтийн үр дүнг баталгаажуулан, Цастын өндөрлөгт ихээхэн өөрчлөлт авчирч эхэлсэн юм. Одоо Түвд нутаг Хятадын бусад нутагтай хамтдаа дундаж чинээлэг нийгмийг байгуулах чухал шатанд оршиж байна. "Улсаа засахад хилээ засна, хилээ засахад Түвдийг засна" гэсэн бодлого нь нам болон улс орны ажлын гол бодлого юм" гэлээ.

"ТӨЗО нь улс орны аюулгүй байдлын чухал баталгаа, экологийн аюулгүйн баталгаа, стратегийн нөөцийн чухал бааз, Хятадын үндэстний онцлог бүхий соёлын хамгаалалтын бүс болон Өмнөд Азид нэвтрэх чухал гарц юм. Түвдийн эв нэгдэл тогтвортой байдлыг хамгаалан, Түвдийн цэцэглэлт хөгжлийг биелүүлэх нь ТӨЗО-ны олон үндэстний боловсон хүчний нийтийн хүлээлт бөгөөд Хятадын бүх ард иргэдийн хамтын хүсэл юм"

Бүртгэлд харуулснаар, өнгөрсөн 50 жилд Түвдийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 68 дахинаар өсжээ. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш хот хөдөөгийн оршин суугчдын цэвэр орлого 5 дахинаар нэмэгдсэн байна. Түвдийн хөгжилд төв засгийн газар маш их анхаарал хандуулж, 1952-2014 онуудад Түвдэд 600 гаруй тэрбум юанийн санхүүгийн нөхөн олговор олгосон байна. Саяхан хуралдсан Түвдийн тухай ажлын 6 дахь зөвлөлгөөн дээр ХКН-ын шинэ үеийн удирдагчид улс орноо хөгжүүлэхэд эрхбиш урьдаар хилээ хөгжүүлж, хилээ хөгжүүлэхэд урьдаар Түвдийг хөгжүүлэх стратегийн үзэл баримтлалыг дурдан гаргасан бөгөөд хуулийн дагуу Түвдийг удирдан, иргэдийг баян чинээлэг болгож, эв нэгдлийг бэхжүүлэх гэсэн зарчмыг хэлбэрэлтгүй баримтлахаа онцолжээ.

"Хуулийн дагуу Түвдийг удирдах" гэдэг тухай Юй Жэншэн хэлэхдээ: "Хуулийн дагуу Түвдийг удирдах нь Түвдэд өнө батын амар амгалан байдлыг биелүүлэхийн үндсэн баталгаа. Тиймээс хуулийн дагуу шашин суртахууны үйл хэргийг удирдаж, хуулийн дагуух засаглалын үзэл баримтлал болон арга барилаар санал зөрөлдөөнтэй асуудлуудыг зохицуулж, түвдийн уламжлалт бурхны шашны хэвийн дэг журмыг хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн хагалан бутаргах ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгч, эх орны бүрэн бүтэн, Түвдийн тогтвортой байдлыг тууштай хамгаалах хэрэгтэй. Мөн иргэдийн амьжиргааг сайжруулж, хүний сэтгэлийг нягтруулах нь Түвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол тал болох юм. Бид бүхний хамтын чармайлтаар Түвдийн бүх үндэстний ард түмний ашиг орлого ирэх тусмаа нэмэгдэж, боловсрол, эм эмчилгээ, орон сууц, нийгмийн баталгаа зэрэг нь улам сайжирч, бүх улсын иргэдтэй хамтаар өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг зэрэг хүртэх болно" гэжээ.

Төр засгийн бүх талын бодлогын үр өгөөжөөр Түвдийн ард түмний амьжиргааны төвшин дээшилсээр байна. Тоо баримтаас үзвэл 2010 онд тааруухан амьдралтай хүн амын тоо бүх Түвдийн хүн амын 49.2 хувийг эзэлж байсан бол 2014 он гэхэд 23.7 хувь болтол буурчээ. ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр Түвдчүүд өнгө алагласан үндэсний дээл хувцсаараа гоёж, дуулж, бүжиглэн, бөмбөр бүрээ хангинуулан уухайлж, Будлаа ордны өргөн талбай баяр хөөрөөр бялхаж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе