• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Банчин Эрдэнэ Чойжийжав ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойд баяр хүргэв

CRI       (GMT+08:00) 2015-09-09 16:39:02

ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Бүх Хятадын УТЗЗ-ийн байнгын гишүүн, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн дэд дарга Банчин Эрдэнэ Чойжийжав саяхан ТӨЗО-ны захиргаанд баярын цахилгаан илгээв.

9-нд Түвдийн албаны мэдээллийн хэрэгсэл "Түвдийн өдрийн сонин" Банчин Эрдэнэ Чойжийжавын баярын цахилгааныг бүрэн эхээр нь нийтэлжээ. Баярын цахилгаанд, 1965 онд ТӨЗО байгуулагдаж, Түвдийн нийгмийн тогтолцоонд түүхэн чанартай дэвшилж гаргаж, Түвдийн нийгэм цоо шинэ цаг эринд орсон гэж тэмдэглэжээ.

Баярын цахилгаанд, 50 жилд Түвдийн аливаа үндэстнүүдийн ард түмэн гэр орноо эзэн мэдэж, төрөл бүрийн эрх ашиг үр ашигтай баталгаажиж, шашин шүтлэг бүрэн гүйцэд эрх чөлөө эдэлж, нийгмийн төрөл бүрийн үйлс дэлхийн дахины анхаарлыг татсан амжилтад хүрлээ гэжээ.

Саяхан хуралдсан Төв хорооны Түвдийн ажлын тухай 6-р удаагийн хурлын талаар Банчин Эрдэнэ баярын цахилгаандаа, "ТӨЗО-ны хөгжлийн төлөө аугаа их зураг төлөвлөлт хийсэн юм" гэж үзжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе