• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Алибаба групп спортын салбарт хөгжиж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-09 15:28:04

9-нд Алибаба групп Али спортын корпораци байгуулснаа зарлаж, "Спортын салбарын хөгжилд дижитал эдийн засгийн сэтгэхүйг оруулах" санал гаргасан байна. Шинээр байгуулагдсан Али спортын корпораци нь Алибаба групп хувьцаа эзэмшиж, Sina болон Yunfeng Capital хамтран санхүүжилт хийсэн байна.

2014 оноос эхлэн Evergrande Taobao хөлбөмбөгийн клубийн хувьцаа эзэмшин, Реал Мадрид, Байерн, NBA-ийн од Коби Брайнттай хамтран ажилласнаас хойш Алибаба групп спортын салбарт хөгжиж эхэллээ. Алибаба группийг үүсгэн байгуулагч Жек Ма: ирэх 10 жил дэх Алибаба группийн стратегийн хоёр том чиглэл бол эрүүл мэнд, аз жаргал хоёр юм гэжээ.

Шинэ байгуулагдсан Али спортын корпорацийн ажлыг хэрхэн явуулах талаар Алибаба групп танилцуулахдаа: хамтран ажиллаж буй талууд цахим худалдаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа, видео, ухаалаг төхөөрөмжүүд, үүлэн тооцоо, биг дата, санхүү зэргийг нэгтгэж, тэмцээн уралдаан зохион байгуулах, хэвлэх, хэвлэл мэдээлэл, худалдааг хөгжүүлэх зэрэг салбарыг багтаасан мэргэжлийн спортын групп ажиллуулан интернет сүлжээний худалдан авагчид болон худалдагчийг холбосон шинэ салбарыг бий болголоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе