• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" Хонгконгод ашигтай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-09 11:09:23
2015 оны Шямэний олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг 9-нд хоёр дахь өдөртөө оров. Хонгконгийн онцгой бүсийн захиргааны хөрөнгө оруулалтын газрын даргын туслах Хэ Жаокан, Хонгконг таатай орчин бүрдүүлж хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бөгөөд "нэг бүс нэг зам"-ын санаачилгын дагуу аж ахуйн нэгжүүдийн Хонгконгоор дамжин гадаадад гарах итгэлийг нэмэгдүүлнэ гэв.

Эх газрын аж ахуйн нэгжийг дэмжиж гадаадад гаргах нь сүүлийн жилүүдэд Хонгконгийн уг яармагт оролцож буй гол зорилгын нэг юм. Урьдынхтай харьцуулбал Хонгконг үйлчилгээний салбарын давуу талаа хадгалсаар буй бөгөөд "нэг бүс нэг зам" стратеги Хонгконгод илүү их үр ашигтай байх болно гэв.

2014 оны байдлаар, Хятадын эх газрын 957 аж ахуйн нэгж Хонгконгод ажил төрөл эрхэлж, тус онд багтаан 75 төсөл хэрэгжүүлсэн юм. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе