• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Эрэлхэг бүргэд-2015" терроризмын эсрэг хамтарсан сургуулилт болов

CRI       (GMT+08:00) 2015-09-10 17:12:54

9-р сарын 10-нд Хятад, Монгол хоёр орны хилийн бүс нутгийн цагдаагийн байгууллагын "Эрэлхэг бүргэд-2015" терроризмын эсрэг хамтарсан сургууль Хятад, Монголын хамгийн том боомт Эрээн хотод амжилттай зохиогдов.

ӨМӨЗО-ны захиргааны дэд дарга, Дотоодыг аюулаас хамгаалах танхимын дарга Ман Мин хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа улам нягтарч байгаа нөхцөлд Хятад, Монгол хоёр орны цагдаагийн талынхан хоёр орны хил дагуу бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сайтар хамгаалах нь хоёр талт харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын хамтын үүрэг хариуцлага мөн гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын ӨМӨЗО-ны цагдаа болон Монгол улсын цагдаагийн байгууллага ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, үндэстэн дамнасан гэмт хэрэгт хамтран цохилт өгөх, хилийн чанадад оргогсдыг нэхэмжлэх, хоёр орны иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, хил орчмын бүс нутгийн нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг талаар баялаг амжилтад хүрсэн байна.

Энэ удаагийн Хятад, Монголын хил орчмын бүс нутгийн цагдаагийн хамтарсан "Эрэлхэг бүргэд-2015" терроризмын эсрэг сургууль амжилттай зохиогдсон явдалд Хятад, Монгол хоёр орны батлан хамгаалах аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмын хүрээнд бүс нутгийн хямралыг шийдвэрлэх чадвараа бүх талаар дээшлүүлсэн ажил хэрэгч ололт амжилт болсон бөгөөд Хятад, Монголын цагдаагийн ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ бэлэг тэмдэг болов. Энэ нь Хятад, Монгол хоёр талын цагдаагийн үйл хэргийн хамтын ажиллагаа шинэ шатанд ахихыг урагшлуулах нь лавтай юм.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе