| |
|
|||||||||
|
||
Хятадын олон улс судлалын хүрээлэнгийн дэд дарга Руань Зунзе хэлэхдээ, өнөөдөр Хятад Америкийн харилцаа хоёр талын харилцааны хүрээнээс хавьж, улам бүр дэлхийн чанартай болж байна. Хятад Америкийн харилцааны тогтвортой хөгжил Хятад Америк хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй, Азийн болон дэлхийн энх тайван хөгжил, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм. Хоёр тал уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн асуудал зэрэг олон талаар маш сайн хамтран ажиллаж байна. Ши Жиньпин дарга энэ айлчлалаараа урьдын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх болно гэжээ.
Хятадын орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн Америк судлалын газрын дарга Да Вэй, энэ айлчлал бол Ши Жиньпин дарга бүрэн эрхийн хугацаандаа Америкт хийх анхны төрийн айлчлал болно. Мөн Хятад Америкийн харилцааны зангилаа үед болж буй чухал айлчлал болно. Хэдийгээр Хятад Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой байгаа боловч энэ он гарснаас хойш адил бус зиндаанд адил бус дуу хоолой тасралтгүй сонстох боллоо. Өмнөд тэнгис, сүлжээний аюулгүй байдал, Хятадын эдийн засаг зэрэг асуудлаар Хятадад сэтгэл түгшиж, эргэлзээ зохих хэмжээгээр нэмэгдсэн байна. Ши Жиньпин даргын айлчлал итгэлцлийг нэмэгдүүлж сэжиг тааврыг тайлах үүрэг гүйцэтгэж, Америкийн засгийн газар, эрдэмтэн судлаачид, бизнесийнхэн, ард иргэдэд Хятадын хэтийн төлөвийг тайлбарлах болно. Энэ нь хоёр талын аль алинд ашигтай юм гэжээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |