Америкийн иргэд Хятадын тухай сэтгэл ханамжгүй байна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-09-10 17:09:38
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хун Лей 10-нд болсон хэвлэлийн бага хуралд, Хятад Америкийн хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс хамаагүй илүү байдаг. Хэлэлцээ хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирсэн гэв.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Америкийн Пев судалгааны төв 9-нд утсаар санал асуулга хийсэн үр дүнг нийтэлснээс үзвэл Америкийн зарим иргэн Хятадын тухай сэтгэл ханамжгүй байлаа. Энэ тухай сурвалжлагчийн асуултад Хун Лей хэлэхдээ, өдгөө Хятад Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой хөгжиж байна. Түүх, соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн төвшин ялгаатайн улмаас зарим асуудлаар өөр өөр үзэл бодолтой байх нь ойлгомжтой гэв.\Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл