|
|
||
Дэлхийн Эдийн засгийн форумын шинэ манлайлагчдын жил бүрийн 9 дэх чуулган буюу 2015 оны зуны Давосын чуулга уулзалт 10-ны өдөр Хятадын Далянь хотод эхэлжээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлсэн үгэндээ, Хятад улсын эдийн засаг "хатуу газардахгүй", эдийн засгийн өсөлт буурч өмнө нь тогтоосон зүй ёсны цар хүрээнээс гарах шинж илэрмэгц үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх бүрэн нөхцөл боломжийг бид хангаад байна гэжээ.
2007 оноос Давосын чуулга уулзалт "Хятадын салбар чуулган" зохиох болсон бол жил бүрийн зун, намрын улиралд Далянь, Тяньжинь хоёр хотод ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Олон улсын эдийн засгийн сэргэлт удааширч байгаа нөхцөлд энэ оны чуулга уулзалт "Эдийн засгийн өсөлтийн шинэ зураг төслийг боловсруулах" уриан дор зохиогдож, дэлхийн улс орон, бүс нутгуудын 1700 гаруй "шинэ манлайлагч" Хятад улс болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөө бүхий халуун цэгийн асуудлуудаар зөвшилцөнө.
Ерөнхий сайд Ли Кэчян 3 дахь удаагаа зуны Давосын чуулга уулзалтад оролцож байна. Тэрээр нээлтийн арга хэмжээнд, Хятад улсын эдийн засаг "хэлбэлзэлтэй байгаа боловч ерөнхий төлөв байдал өөдрөг хэвээр байж", эдийн засгийн эргэлт зүй зохистой цар хүрээнд байна гэдгийг дахин нотолжээ. Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засаг 7 хувийн өсөлтийн хурдаа барьж, дэлхийд тэргүүлсэн юм. Харин Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд удаашрах нь олон улсад нөлөөлнө гэж гаднынхан сэтгэл түгшиж байгаад чиглүүлэн ерөнхий сайд хэлэхдээ, Хятад улс "дэлхийн эдийн засгийн эрсдэлийн эх үүсвэр биш, харин өсөлтийн чухал хөшүүргийн нэг." Хойшид Хятад улс экспорт, импортын чанарыг дээшлүүлэх явцад импортын улам идэхтэй бодлого хэрэгжүүлснээр импортын бараа бүтээгдэхүүний тоо үргэлжлэн нэмэгдэх болно. Түүнчлэн гадаадад хөрөнгө оруулах нь нэлээд түргэн өсөлтийн хурдаа хадгалах болно гэжээ.
2015 оны зуны Давосын чуулга уулзалтад оролцогсод эдийн засгийн тогтворгүй чанар, Хятадын эдийн засгийн "шинэ төлөв" зэрэг зургаан гол сэдвийн тойронд зөвшилцөх бөгөөд банк санхүүгийн өөрчлөлт, юанийн интегралчлал, "Интернет +", олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа зэрэг нь хүмүүсийн хамгийн их авч хэлэлцэх сэдэв болоод байна. Үүний зэрэгцээ, инновац, технологийн дэвшлийг ахиулах хурал чуулган болохын хувьд, энэ удаагийн зуны Давосын чуулга уулзалтаар мөн "Супер тоо баримт" буюу "big data", робот зэрэг технологийн салбарын чухал ололт амжилтын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг гүнзгий авч хэлэлцэнэ. Хуралд оролцогсод мөн нисгэгчгүй нисэх онгоц, эрүүл мэнд зэрэг салбарын шинэ техникийн ашиглалттай танилцах юм байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |