|
|
||
9-р сарын 7-9-нд Азийн хөгжлийн банкны зохион байгуулсан "Хятад, Пакистан, Киргиз, Казахстан дөрвөн орны хилээр дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр"-ийн хоёр дахь удаагийн зөвшилцөл Өрөмч хотод боллоо. Азийн хөгжлийн банкны Хятад улсад суугаа төлөөлөгчдийн газрын ахлах төлөөлөгч Хамид Шариф хэлэхдээ, тус хэлэлцээр бүс нутгийг холбож, Хятад улсыг барууны орнууд руу улам нээлттэй болгоно. Ялангуяа Хятадын баруун нутгийн Шиньжяныг олон улсын зах зээлд нэвтрүүлэх юм гэжээ.
Тус хурлаар талуудын төлөөлөгч болон олон улсын авто зам тээврийн холбоо зэрэг байгууллагын мэргэжилтнүүд "Хятад, Пакистан, Киргиз, Казахстан дөрвөн орны хилээр дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр"-ийг сэргээх, авто замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, зам харилцааны хууль дүрэм зэрэг асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Дээрх дөрвөн орноос гадна Тажикстан улс ажиглагч орны хувиар хуралд оролцжээ.
"Дөрвөн талын хилээр дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр" бол Азийн хөгжлийн банкны төсөл юм. Хамид Шариф, Азийн хөгжлийн банк бүс нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх талаар баялаг туршлагатай. Талуудын зохицуулалтын дагуу өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Хятадын Шиньжянд төдийгүй олон орны ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээх юм гэжээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |