• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Алс дорнодыг нээн хөгжүүлэх хамтын ажиллагааг шинэ онцлог тал болгоно

CRI       (GMT+08:00) 2015-09-11 09:26:59

9-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Далянь хотын Олон улсын хурлын төвд 2015 оны Зуны Давосын чуулга уулзалтад оролцсон ОХУ-ын дэд ерөнхий сайд, ерөнхийлөгчийн Алс дорнодын холбооны бүс нутагт суугаа бүрэн эрхт төлөөлөгч Юри Трутниевтай уулзав.

Ли Кэчян, Хятад, Оросын харилцааны хөгжил маш сайн, олон салбарын хамтын ажиллагаа урагштай ахиж байна. Оросын талтай орон нутгууд хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Хятадын зүүн хойд бүс нутаг болон Оросын алс дорнодын бүс нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нөөц баялгийн ашиглалт, нарийвчлан боловсруулах, өндөр технологи, инновац зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаар алс дорнодыг хөгжүүлэх хамтын ажиллагааны агуулгыг баялаг болгож, алс дорнодыг хөгжүүлэх тухай Хятад, Оросын хамтын ажиллагааг Хятад, Оросын цаашдын ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ онцлог болгохыг хүсэж байна гэжээ.

Юри Трутниев хэлэхдээ, Орос, Хятадын олон салбарын харилцаа хамтын ажиллагааны хөгжил урагштай байна. Оросын алс дорнодын бүс нутгийг өргөн далайцтай хөгжүүлэх бүтээн байгуулалт хийгдэж байна. Хятадын улам олон аж ахуйн нэгж зам тээвэр, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны төсөлд оролцохыг урьж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе