• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Монгол улсын ерөнхий сайдтай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2015-09-10 20:11:22

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-ний үдээс өмнө Далянь хотод 2015 он Давосын зуны уулзалтад оролцож буй Монгол улсын ерөнхий сайд Сайханбилэгтэй уулзлаа.

Ли Кэчян, Хятад Монгол хоёр найрсаг хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. Монголын талтай улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, стратегийн ойлголцлыг эрчимжүүлэн, олон зиндааны солилцоо хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан ашигтай ажиллахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, хоёр орны засгийн газар хоёр талын хамтын ажиллагааг ахиулахад үргэлжлэн удирдах үүрэг гүйцэтгэж, хоёр талын аж ахуйн нэгжийн идэвхжлийг дайчлан, нүүрс хийжүүлэх, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах зэрэг салбарт хамтран ажиллаж, Хятад Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг ахиулахыг хүсэж байна. Хятадын тал хөрш орнуудын банк санхүүгийн тогтвортой байхыг хүсэж байна. Монголын талтай банк санхүүгийн хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе