• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" дагуу нисэх буудлын холбоо байгуулахыг уриалжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-11 15:07:04

Хятад улс болон "нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын худалдааны хэмжээ хоёр дахин, зорчигч болон бараа тээвэр огцом нэмэгдсэний тулгамдсан шаардлагыг хангахын тулд "нэг бүс нэг зам" дагуу нисэх онгоцны буудлуудын нэгдсэн холбоог даруй байгуулахыг Хятадын иргэний агаарын тээврийнхэн уриалж байна.

Бээжингийн олон улсын онгоцны буудлын групп компанийн ерөнхий захирал Лю Шүайсун 10, 11-нд Бээжинд болсон "Олон улсын найрсаг нисэх онгоцны буудлуудын ерөнхий захирлуудын форум"-д хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" дагуу улс орнууд, бүс нутгийн эдийн засгийн ерөнхий хэмжээ дэлхийн нийт хэмжээний 29 хувийг эзэлдэг. Ирэх 10 жилд Хятад улс болон "нэг бүс нэг зам" дагуу орнуудын худалдааны нийт хэмжээ нь хоёр дахин нэмэгдэж, зорчигч болон ачаа барааны тээврийн эрэлт шаардлага урьдынхаас илүү өсөн нэмэгдэх болно. Энэ нь "нэг бүс нэг зам" дагуу улс орнууд, бүс нутаг, тэрчлэн дэлхийн иргэний агаарын тээврийн салбарт хөгжлийн асар том боломж олгох болно. Тиймээс "нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын нисэх онгоцны буудлуудын нэгдсэн холбоо байгуулж, аюулгүй үйлчилгээний төвшнөө хамт дээшлүүлж, агаарын тээврийн маршрутын сүлжээг улам боловсронгуй болгож, нисэх буудлын аюулгүй байдал, газар дээрх үйлчилгээ, маркетинг, мэдээлэл холбооны техник, агаарын тээврээс бусад нисэхийн ажил төрөл, хөрөнгийн ашиглалт, нисэх буудлын бүтээн байгуулалт зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, стратегийн чанартай хамтын ажиллагааны индэр, механизмыг байгуулахыг бид санаачилж байна гэжээ.

Бээжингийн олон улсын онгоцны буудлын ХК-ийн ерөнхий захирал Ши Бөли хэлэхдээ, "нэг бүс нэг зам" стратеги 60 гаруй улс орныг хамарч, үүнээс одоохондоо 31 улс орон Бээжин хүрэх шууд нислэгийн маршрут ажиллуулаагүй бөгөөд зах зээлийн асар их нөөцийг бидэнд олгож байна. Өдгөө Хятад улс нэгэнт импортын, буухиа шуудангийн, түүнчлэн гадаадад жуулчид гаргах хамгийн том зах зээл болоод байгаа нь мөн маш сайн нөхцөл боломж олгож байна гэжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе