|
|
||
10-ны орой Японы нийслэл Токио хотод аадар бороо орж байсан ч мянга гаруй иргэд парламентынхаа хашааны гадна цуглан эсэргүүцэл илэрхийлжээ.
Үүнээс өмнө 9-нд мөн мянга гаруй хүн бороон дунд хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн хотын иргэдийн нийгэмлэг холбоо гол гол хэвлэл мэдээллээр бүтэн хуудастай зар мэдээ нийтэлж, энэ сарын 18 хүртэл Парламентынхаа өмнө суулт хийн эсэргүүцэл илэрхийлэхээ мэдэгдсэн байна.
Дэлхийн 2-р дайны дараах Японы "хамгийн урт хугацаатай ажилласан" парламентын үүрэгт ажлын хугацаа дуусах дөхөж, Шинзо Абе тэргүүтэй улс төрийн хүчин Японы олон нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг цуцалж, шинэ аюулгүйн хамгаалалтын хуулийг батлуулахаар чармайж байна. Гэтэл үүнд олон сөрөг нам бүлэг эсэргүүцэл илэрхийлсэн байна. Тиймээс хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан намыг оролцуулсан 6 сөрөг хүчин 11-ээс эхлэн намын тэргүүн нарын хурал хуралдуулж, Шинзо Абегийн эсрэг бодлого боловсруулахаар болсон байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |