![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн хятадууд, Хятадын харьяат нарын төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Америкад айлчлахыг сайшааж Нью Йоркод уулзалт зохион байгуулжээ. Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад Америкийн харилцааны эрүүл хөгжлийг ахиулах болно гэж уулзалтад оролцогсод үзсэн байна.
Сүүлийн өдрүүдэд, Нью Йоркийн парламентын хоёр танхим "Хятадтай байх хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн Ши Жиньпин даргын Америкад айлчлахад талархаж байна" гэсэн шийдвэр гаргаж, Нью Йорк муж нь Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, Хятадтай эдийн засаг худалдаа, боловсрол, соёл, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Ши Жиньпин даргын Америкад хийх төрийн айлчлалыг сайшааж, энэ айлчлал Америк Хятадын харилцааны хөгжлийг ихээр ахиулах болно гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.
Уулзалтад оролцогсод хэлэхдээ: Ши Жиньпин даргын Америкад айлчлах нь хоёр орны харилцааны томоохон үйл хэрэг болох юм. Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад Америкийн харилцааны эрүүл хөгжлийг ахиулах болно гэжээ. \Э.Г\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |