• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг зам нэг бүс" эх газрын боомтыг сурвалжилах Шиньжяны хэсгийн арга хэмжээ өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-14 10:59:56
Хятадын Зам тээврийн яамнаас зохион явуулсан "Нэг зам нэг бүс" эх газрын боомтыг сурвалжилах Шиньжяны хэсгийн арга хэмжээ 12-ны өдөр бүрэн дүүрэн өндөрлөлөө.
  
Хятадын Зам тээврийн сонин, ХОУР, Синь Хуа агентлаг зэрэг байгууллага нэгжийн хэвлэл мэдээллийн 20 гаруй сэтгүүлч 4 хоногийн хугацаанд Үрэмчийн зорчигч тээврийн боомт, бараа тээврийн боомт, Хоргос боомт, Алаг уулын ам боомт хүрч, Шиньжяны зам тээвэр, боомтын байгуулалт зэрэг газраар орж ,орон нутгийн болон албаны ажилчид, бизнесменүүдийг сурвалжилж, тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлжээ. Үүнээс гадна сурвалжилах баг Хятад, Пакистан, Киргиз, Казахстаны хил дамнасан тээврийн хэлэлцээрийн хоёрдох техникийн зөвшилцлийг бас сурвалжилан мэдээлжээ.
  
Өвөр монголын зам харилцааны танхим Хөххотод "Нэг бүс нэг зам" эх газрын боомтыг сурвалжлах арга хэмжээний хурлыг өчигдөр зохион явуулж, Өвөр монголын хэсгийн сурвалжилах ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна. Сурвалжилах баг, Өвөр монголын Цэхээ, Эрээн зэрэг боомтоор аялан ажлаа үргэлжлүүлэх юм байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе