Хятад Америк хоёр орон интернет сүлжээний гэмт хэрэгт хүч хамтран цохилт өгөх талаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлж буй нь хоёр талын болон олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолтой нийцэх юм гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хүн Лэй 15-ны өдрийн хэвлэлийн бага хуралд хэллээ.
Хятад Америк хоёр орон бол интернет сүлжээний том гүрэн тул энэ салбарын гэмт хэрэг олширч, хоёр орон адилхан сорилттой тулгарч буй нөхцөлд, хамтдаа интернет сүлжээний олон улсын дүрэм журам боловсруулах, энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтын ажиллагааны боломжийг судлах нь хэн хэндээ ашигтай юм гэж Хүн Лэй онцолсон байна.