• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн холбооны нөөцийн хүүгээ өсгөхөөс үүдэх донсолгоонд бэлтгэлтэй байх ёстой

CRI       (GMT+08:00) 2015-09-16 15:37:51

2015 он шинээр хөгжиж байгаа зах зээлийн хувьд 2008 оны банк санхүүгийн хямралаас хойш эдийн засгийн үзүүлэлтээр хамгийн буурай жил болж болзошгүй юм. Америкийн холбооны нөөц хүүгээ өсгөхийн улмаас олон улсын санхүүгийн зах зээлд үүсэж магадгүй шинэ донсолгоонд хөгжиж буй орнууд бэлтгэл сайтай байх ёстой гэж Дэлхийн банкны 15-нд нийтэлсэн тайланд тэмдэглэжээ.

Тайланд, Америкийн холбооны нөөц тун удахгүй хүүгээ өсгөх тухай мэдээллээ банк санхүүгийн зах зээл, олон нийтэд мэдэгдэж, чангатгах арга хөтөлбөрөө тогтоосон ч хүү өсгөх нь зах зээлийн хэлбэлзэл үүсгэх магадлалтай байгаа бөгөөд хөгжиж буй шинэ зах зээлийн хувьд их хэмжээний хөрөнгө мөнгө гадагшлах эрсдэл нүүрлэж байна. Дэлхийн эдийн засаг нийтдээ тааруу, үндэстэн дамнасан худалдааны өсөлт сул, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямд, түүнчлэн зарим шинэ, тэргүүний эдийн засгийн цогц 2013 онд Америкийн холбооны нөөц хэмжээтэйгээр сулруулах бодлогоос татан гарч эхлэх үеийнхээс ч улам бүр суларсан гэжээ.

Хөгжиж буй орнууд эдийн засгийн уян хатан байдлаа нэмэгдүүлж, арга хэмжээ хэрэгжүүлэн өсөлтийг ахиулах хэрэгтэй. Өндөр инфляцтай улсууд итгэмжит валютын бодлого хэрэгжүүлэн инфляцыг тогтоон барьж, хяналтын байгууллагууд их хэмжээний гадаад өртэй банкинд тавих хяналтаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж тайланд дурдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе