• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цаг уурын асуудлаарх Хятад Америкийн анхны чуулга уулзалт эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-16 10:44:12

Орон нутгийн цагаар 9-р сарын 15-нд, өнгөрсөн жилийн 11-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин, Америкийн ерөнхийлөгч Обама нарын хамтран нийтэлсэн "Хятад Америкийн цаг уурын өөрчлөлтийн хамтарсан мэдэгдэл"-ийг хэрэгжүүлж, хоёр орны цаг уурын өөрчлөлттийг зохицуулах хамтын ажиллагааг ахиулахын тулд, Хятад Америкийн цаг уурын ухаалаг хэлбэр буюу нүүрстөрөгч бага гаргах хотуудын анхны чуулга уулзалт Лос-Анжелес хотод эхэллээ.

Хятадын цаг уурын өөрчлөлтийн хэрэг эрхэлсэн тусгай төлөөлөгч Ше Жэньхуа нээлтийн үеэр хэлэхдээ, ноднин Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Обама нар Хятад Америкийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан нь хоёр орны цаг уурын өөрчлөлтийг зохицуулах итгэл, шийдвэр зоригийг харуулсан төдийгүй хоёр орны цаг уурын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагаа нь Хятад Америкийн их гүрний харилцааны хамтын ажиллагааны халуун цэг болсон байна. Тэрчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн олон талд ахиц гаргаж, Лимагийн хурал амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Энэ сарын сүүлчээр, Ши Жиньпин дарга АНУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ нь хоёр орны харилцааны чухал үйл хэрэг юм. Хоёр орон цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлцэл, хамтын ажиллагааны сайн сайхан чиг хандлагаа үргэлжлүүлж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хоёр орны тэргүүн нарын уулзалтаар индэр болгож, үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэн, цаг уурын өөрчлөлтийн олон талт үйл явцыг ахиулж, энэ оны эцсээр болох Парисын хурлыг дэлхийн цаг уурыг засан сайжруулах үйл явцын чухал бэлэг тэмдэг болгохоор хүчин зүтгэхийг бид хүсэж байна гэжээ.

Хуралд оролцсон Хятад Америкийн муж хотууд чуулганы үеэр "Хятад Америкийн цаг уурын удирдамжийн тунхаг"-ийг хамтарч нийтэлсэн нь цаг уурын өөрчлөлтийг зохицуулах шийдвэр зориг, үйл ажиллагааг харуулжээ.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе