• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чилийн далайн эрэгт 8.3 баллын газар хөдлөв

CRI       (GMT+08:00) 2015-09-17 10:22:53

Нью Йоркийн орон нутгийн цагаар 16-нд Америкийн Геологи судалгааны газрын веб сайтад, Америкийн зүүн нутгийн цагаар 6 цаг 54 минутад Чилийн далайн эрэгт 8.4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомт Чилийн нийслэл Сан Диегогоос баруун хойш 233 км зайтай, 25 км гүнд үүссэн гэжээ. Үүний дараагаар тус сайт мөн хоёр удаагийн чичирхийллийн мэдээлэл нийтэлж, тус бүр 6.3, 6.4 баллын чичирхийлэл болсон гэжээ.

Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас хохирсон бэртсэн гэсэн мэдээлэл үгүй байна. Чилийн нийслэл Сан Диегод чичирхийлэл мэдрэгдэж, асар байшин дайвалзаж, хүмүүс цочирдон зугтаж зээл гудамжинд гарсан байна.

Номхон далайн цунами анхааруулах төвөөс, Чили болон Перугийн далайн эрэгт их хэмжээгээр цунами үүсэж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг өгчээ. Чилийн үндэсний онцгой байдлын төвөөс ч цунамийн анхааруулга гаргаж, хүмүүс тайван тогтуун байж, аюулгүй бүсэд очиж зайлсхийхийг уриалсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе