• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жиечи Жосеф Байдентай уулзав

CRI       (GMT+08:00) 2015-09-17 15:58:40

16-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Лос Анжелес хотод АНУ-ын дэд ерөнхийлөгч Жосеф Байдентай уулзав.

Ян Жиечи хэлэхдээ, Ши Жиньпин дарга Б.Обама ерөнхийлөгч нарын Анненбергийн уулзалтаас хойш Хятад, Америкийн их гүрний шинэлэг харилцааны бүтээн байгуулалтад чухал ахиц гарсан юм. Хятад, Америкийн уур амьсгалын оюунлаг хот, нүүрстөрөгч багатай хотын сэдэвт анхны дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолд Байден дэд ерөнхийлөгч биеэр оролцсон явдал Америкийн тал энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хоёр орны хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчилж байгааг гүйцэд харуулсан юм. Ши Жиньпин дарга Б.Обама ерөнхийлөгчийн урилгаар АНУ-д төрийн айлчлалаа хийх гэж байна. Энэ нь Хятад, Америкийн харилцаа, олон улсын төлөв байдлын хөгжилд гүнзгий ач холбогдолтой юм. Америкийн талтай хамтын хүчин чармайлт гаргаж, энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн амжилттай болохыг баталгаажуулж, хоёр орны харилцааны хөгжилд түүхэн чанартай айлчлал болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.

Жосеф Байден хэлэхдээ, Америкийн тал Ши Жиньпин даргын тун удахгүй АНУ-д хийх төрийн айлчлалыг угтаж байна. Түүнчлэн Ши Жиньпин дарга болон Б.Обама ерөнхийлөгч хоёр орны харилцаа, олон улс, бүс нутгийн том чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэн хүлээж байна. Америк, Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Америкийн тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе