• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Америкийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-17 21:07:58

17-нд АИХ-ын ордноо, Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Америкийн үйлдвэр худалдааны салбарын 7 дахь яриа уулзалтад оролцож буй Америкийн талын лидерүүд болон экс лидерүүдийг хүлээн авч уулзлаа.


Ши Жиньпин, Хятад Америкийн харилцааны мөн чанар бол харилцан ашигтай хамтран ажиллах явдал юм. Хоёр орон өдгөө хоёр тал, бүс нутаг, дэлхийн хэмжээнд харилцан ашигтай хамтран ажиллаж, хоёр орон, хоёр ард түмэнд ач тусаа хүртээсэн бөгөөд бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжил, дэвшилд чухал хувь нэмэр үзүүллээ. Ирээдүйгээ төсөөлөөд үзэхэд, хоёр талын хамтран ажиллах ёстой болон хамтран ажиллаж чадах салбар улам л олон болох юм байна. Хятад Америк хоёр оронд маш чухал хамтын ашиг сонирхол олон байгаа бөгөөд бас зарим зөрчил оршиж байгаа. Харин хоёр тал их талыг барьж, бие биеийн гол болох ашиг сонирхлыг хүндэтгэж, стратегийн буруу ойлголттой болохоос зайлсхийн, зөрчил маргаанаа бүтээлч хэлбэрээр эв зүйтэй зохицуулж чадвал хамтын ашиг сонирхлоо ч хамгаалж чадах юм. Бид Америктай том гүрний шинэ хэлбэрийн харилцаа тогтоохоор хичээн ажиллаж байна. Энэ зорилтыг биелүүлж чадвал Хятад Америк хоёр орны ард түмэнд төдийгүй дэлхийн энх тайван хөгжилд ч ашигтай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе