• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба Америкт хүмүүнлэгийн солилцооны хэлэлцээр байгууллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-17 09:21:45
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 9-р сарын 16-нд Вашингтонд Америкийн үндэсний байгаль газар зүйн нийгэмлэг болон үндэсний дата групптэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хоёр орны хүмүүнлэгийн салбарын олон төрлийн солилцоо хамтын ажиллагааг цаашид ахиулахаар боллоо.

Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны орлогч дарга Гө Вэйминь, Америкийн үндэсний байгаль газар зүйн нийгэмлэгийн орлогч дарга Терри Адамсон болон Америкийн үндэсний дата группийн байнгын орлогч захирал Шю Шяоге нар гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Гө Вэйминь хэлэхдээ: Хятадын хурдтай хөгжлийг дагалдан Хятад улс болон дэлхийн хэлхээ холбоо жил ирэх тутам нягтарч байна. Хятдын иргэд Америк зэрэг гадаад оронд гарч жуулчилж бизнес эрхлэх нь олширч, Америк болон бусад орны иргэд Хятадад зочлох нь ч олширч байна. Ийм байдалд харилцан ойлголцох нь маш чухал байгаа юм. Энэ удаагийн хамтын ажиллагаа нь Хятад Америк хоёр орны ард түмний солилцоо хамтын ажиллагааг цаашид ахиулж, дарга Ши Жиньпиний Америкт хийх айлчлалаас өмнө Хятад Америкийн хүмүүнлэгийн салбарт гарсан чухал ахиц юм гэжээ.

Хамтаар гарын үсэг зурсан хамтын ажиллагааны меморандумын дагуу Америкийн үндэсний дата групп Америкийн байгаль газар зүйн нийгэмлэгт туслан тус байгууллагын гэрэл зургийн асар их нөөцийг ашиглан, тогтмол буюу тогтмол бус хугацаагаар хоёр оронд Хятадын сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе