|
|
||
Эрээн боомтын олон улсын онгоцны буудлыг өргөтгөн барих төсөл энэ сарын сүүлчээр бүрэн дуусах магадлалтай гэж Эрээн хотын дэд дарга Чэнь Пэн өнөөдөр сурвалжлагчид хэлсэн байна. Тэрээр, Эрээн хотын захиргаа онгоцны буудлыг гадаадад нээлттэй байлгах холбогдох шаардлагын дагуу олон улсын онгоцны буудлын байгуулалтыг түргэтгэж байна. Өдгөө, 100 сая юанийн хөрөнгө оруулж, онгоцны зогсоол болон холбооны төхөөрөмжийг угсруулж дууссан бөгөөд нислэгийн удирдлага, хил гаалийн шалгалтын давхар байшинг барьж дуусгаад доторхыг янзалж байна. Эрээн хотыг агаарын боомт болгон байгуулахаар 2016 оны хянан зөвшөөрөх төлөвлөгөөнд дэвшүүлж байна гэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |