• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Ши Жиньпин Америкт төрийн айлчлал хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-17 16:52:02

Хятадын ГХЯ болон Америкийн Цагаан ордон, Америкийн ерөнхийлөгч Обамагийн урилгаар, Хятад улсын дарга Ши Жиньпин 22-25-ны өдрүүдэд Америкт төрийн айлчлал хийнэ гэж 16-ны өдөр нэгэн зэрэг мэдэгджээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны урилгаар, дарга Ши Жиньпин 26-28-ны өдрүүдэд НҮБ байгуулагдсан 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцоно гэж Хятадын тал мэдэгдсэн байна.
 
Хятадын ГХЯ-ны сайд Ван И мөн өдөр Бээжинд хэлэхдээ: Энэ удаагийн айлчлал дэлхийн фашизмын эсрэг дайн болон НҮБ байгуулагдсан 70 жилийн ойн үеэр болж байгаагаараа маш онцлог болж байна. Тэрчлэн энэ бүхэн нь айлчлалд гүн зузаан түүхийн ач холбогдлыг нэмэрлэсэн юм. Ши Жинпин даргын энэ удаагийн айлчлал Хятад Америкийн найрсаг хамтын ажиллагаанд төдийгүй, дэлхийн энх тайвны хөгжилд ч тустай. Мөн хоёр орны харилцаа, дэлхийн энх тайван хөгжлийн үйл явцад чухал ач холбогдолтой айлчлал болно гэжээ.
  
Ши Жиньпин дарга долоо хоногийн даргаа Америкт төрийн айлчлал хийх бөгөөд НҮБ-ын цуврал арга хэмжээнд оролцоно. Энэ нь түүний Америкт хийх анхны төрийн айлчлал, мөн НҮБ-ын төв байранд хийх анхны айлчлал юм. Иймэрхүү анхаарлын төвд орсон түүхэн чанартай айлчлалд Хятадын хамгийн дээд удирдагч хүний хувиар Америкт хийх айлчлалаа эхлүүлэх болно. Хятадын ГХЯ-ны сайд Ван И мөн өдөр хийлгэсэн хурал дээр, Америкийн ард түмэн, эгэл иргэдтэй найрсаг харилцах явдал нь Ши Жиньпин даргын энэ удаагийн Америкт хийх айлчлалын чухал агуулгын нэг юм гэжээ.

"Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Америкийн тэнгисийн баруун эргийн Сиэтл хотын иргэдтэй уулзахаас эхэлнэ. Тэрээр айлчлалын үеэр Америкийн муж улсууд, орон нутгийн захиргаа, үйлдвэр худалдааны аж ахуйн нэгжүүд, найрсаг нийгэмлэг бүлгэм, нийгмийн олон салбарын зүтгэлтнүүдтэй уулзаж, тэдэнд хандан чухал итгэл тавьж, бизнес эрхлэгчид, сургуулийн багш, оюутан сурагч нартай санал солилцоно. Хоёр тал бас иж бүрэн чухал том арга бодлогыг зарлаж, Хятад Америкийн хооронд зорчиж байгаа оюутан сурагч, жуулчдад нааштай мэдээ хүргэх болно. Ямартай ч Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Америкт Хятадын тухай халуун яриа өрнүүлж, Хятад Америкийн иргэд хоорондын солилцооны шинэ урсгал бий болгох болно" гэжээ.

Хоёр орон хоорондын санал зөрөлдөөн болон солилцоо гүнзгийрэхийн хирээр дагалдан үүсэж буй шинэ асуудал, шинэ сорилтын талаар Ван И хэлэхдээ: Хоёр тал цаг ямагт стратегийн зөвшилцөлтэй байж, стратегийн чанартай буруу магадлал хийхээс зайлсхийх хэрэгтэй, үүний тулд итгэлцлээ нэмэгдүүлэн сэжиг таамгаа багасгах нь дарга Ши Жиньпиний айлчлалын бас нэг чухал агуулга болох юм гэжээ.

Ван И, Америкт айлчлах хугацаандаа Ши Жиньпин дарга Америкийн талтай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хүмүүнлэг, цаг уурын асуудал, хүрээлэн буй орчин, банк санхүү, технологи, хөдөө аж ахуй, хууль хэрэгжилт, батлан хамгаалалт, сансар агаар, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар чухал тохиролцоонд хүрч, алс хэтийн нөлөө тусгал бүхий цуврал гэрээ хэлэлцээр байгуулна. Үүнд хоёр талаараа олны анхаарлыг татсаар байгаа Хятад Америкийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай хэлэлцээнд шинэ ахиц гаргаж, хоёр талт худалдаа, харилцан хөрөнгө оруулах зэрэг салбарт улам өндөр зорилт тогтоох болно. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах тухай Хятад Америк хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, интернет сүлжээний асуудлаарх яриа хэлцлээ эрчимжүүлэн, энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажилласан олон улсын интернет ертөнцийг байгуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахаар чармайх болно гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр байнгын хэрэг эрхлэх орон, мөн дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болсны хувьд Хятад Америкийн харилцааны хөгжил нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Ази Номхон далай, цаашлаад дэлхийн хөгжлийн хэтийн төлөвтэй холбогдож байна. Энэ айлчлалаар дарга Ши Жиньпин Америкийн олон нам бүлэг болон дэлхийд тодорхой мэдээллийг уламжилна гэж Ван И хэлэв.
Америкад хийх айлчлалаа дуусгаад Ши Жиньпин НҮБ-ын дээд уулзалтад оролцоно. Дарга Ши Жиньпин НҮБ-ын хөгжлийн дээд уулзалтад шударга байдал, нээлттэй, бүх талын, шинэ бүтээмжээр цөм болгосон хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулна. Хятад улс болон НҮБ-ын хамтран зохион байгуулах Өмнө өмнөдийн хамтын ажиллагааны дугуй ширээний хурал ба эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг даргалж, цаг уурын асуудлаарх холбогдох арга хэмжээнд оролцоно гэж Ван И танилцуулав.

"Дарга Ши Жиньпины НҮБ-д хийх айлчлал нь энх тайван, хөгжлийг чухалчилж, хамтран ажиллаж, хамтдаа хожих шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулахыг гол болгон, НҮБ-ын дээд уулзалтуудаар индэр болгож, "НҮБ-ын ард түмэн"-ы зол жаргалын төлөө Хятадын санаачилга дэвшүүлэн, Хятадын хувь нэмрийг оруулна" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе