| |
|
|||||||||
|
||
Америкийн ерөнхийлөгч Барак Обама 16-ны өдөр, тун удахгүй болох Хятад улсын дарга Ши Жиньпинтэй хийх тэргүүн нарын уулзалт "үр бүтээлтэй" бөгөөд "баялаг үр дүн"-д хүрнэ гэжээ.
Барак Обама 16-ны өдөр Вашингтонд Америкийн бизнесийн дугуй ширээний ярилцлагад илтгэл тавив. Илтгэлийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа: Энэ удаагийн тэргүүн нарын уулзалт нь дор хаяж эрчим хүч, цаг уурын өөрчлөлт, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг зэрэг "бүтээлч чанартай ахиц" гаргана гэжээ. Интернетийн аюулгүйн байдал бол түүний Ши Жиньпинтэй ярилцах чухал сэдвийн нэг юм байна.
Барак Обама хэлэхдээ: Хятад улс "Энх тайван, дэг журамтай хөгжин цэцэглэх" бодлого барьж байгаа нь Америкийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхий дахинд ч ашигтай гэв. Тэрээр, Хятад Америкийн цэргийн ажиллагааны яриа хэлцэл улам бүр сайжирна гэлээ.
Барак Обамагийн уриалгаар Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 22-25-ны өдрүүдэд Америкт төрийн айлчлал хийх юм.
\Навч\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |