• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкт хөрөнгө оруулах талаар хурдтай өсөлтөө баталсаар байх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-17 17:06:31

17-нд Хятадын албаны талаас "2014 оны Хятадын гадаадад шууд хөрөнгө оруулсан тооцооны албан мэдээ" гаргажээ. Уг албан мэдээнд, 2014 оны эцсийн байдлаар, Хятад улс хөгжингүй орнуудын эдийн засгийн цогцод хөрөнгө оруулсан байдлаар, Америк Хятадын шууд хөрөнгө оруулах 3 том цогцын нэг болжээ. Хятадын Худалдааны яамны албан тушаалтны үзэхээр, Хятад Америкийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа харилцан нөхөх шаардлагатай болж, хойшид Хятадын аж ахуйн нэгж Америкт хөрөнгө оруулах талаар хурдтай өсөлтөө баталсаар байх болно.

Тооцоолсноор, 2014 онд Хятадын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 123 тэрбум 120 сая ам.доллар хүрсэн шинэ амжилт тогтоож, дэлхийн 3 дахь том өрөнгө оруулагч орон болох байраа 3 жил баталжээ.

Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцүүлгийн орлогч төлөөлөгч Жан Шянчэнь, 2014 оны эцсийн байдлаар, Америкт сууринтай Хятадын аж ахуйн нэгж 3000-ыг давж, Америкт хөрөнгө оруулсан нийт хэмжээ 65 тэрбум 220 сая ам.доллар хүрч, үүнд шууд хөрөнгө оруулалт 38 тэрбум 10 сая ам.доллар буюу 58.3 хувийг эзэлжээ. Хятадын шууд хөрөнгө оруулалтын 3 том цогц бол Хонконг, Австрали, Америк юм.


\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе