| |
|
|||||||||
|
||
9-р сарын 17-нд Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцүүлгийн орлогч төлөөлөгч Жан Шянчэнь Америкийн Холбооны бэлтгэл нөөц хүүгээ өсгөх нь Хятадын эдийн засгийг сэтгэл түгшихээр нөлөөлөх эсэхэд холбогдуулан хэлэхдээ, Холбооны бэлтгэл нөөцөөс хүүгээ өсгөх нь Хятадын эдийн засагт хэр нөлөөлөх тухай судалсан анхан шатны дүнд тодорхой цар хэмжээнд л нөлөөлнө гэжээ.
Сүүлийн саруудад АНУ-ын ажлын байраар хангах, газар эдэлбэрийн зах зээл сэргэх зэрэг эдийн засгийн өөдрөг чиг хандлагаас болж, Холбооны Бэлтгэл нөөцөөс хүүгээ өсгөх цаг боломж ч ойртжээ. Хүүг өсгөхийг хойшлууллаа ч хүү өсгөх нь цаашид заавал явах хөгжлийн зам юм. Америкийн Бэлтгэл нөөцөөс хүүг өсгөх арга хэмжээ авахаар 2001 оноос үргэлжилсэн ам.доллар хямдарсаар байсан өөдрөг бус байдлыг эргүүлж, шинээр хөгжиж буй зах зээлд дарамт болж, дэлхийн эдийн засгийн хөгжил байдал, хөрөнгө мөнгөний хуваарилалтад ихээхэн өөрчлөлт гаргах болно гэж мэргэжилтнүүд үзжээ.
Жан Шянчэнь хэлэхдээ, урьдын тоо баримтаас үзвэл Хятадын аж ахуйн нэгж Америкт хөрөнгө оруулах талаах идэвхжил хэвээр байгаа нь Хятад Америк хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хувьд харилцан нөхөх шаардлагатайг харуулж байна гэжээ.
\Хуар\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |